Стокхольм хотын ЭСЯ-нд “Хурдан” цэгийг нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээг иргэнд хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин Сайдын Яаманд нээлээ.
Ингэснээр Стокхольм хотод сурч, ажиллаж, амьдарч буй, Монгол Улсын 12 мянга гаруй иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. Тус цэг хилийн чанад дахь 9 дэх улсын, 13 дахь нь болжээ. Стокхольм хот дахь ЭСЯ консулын 5000 гаруй үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 1456 үйлчилгээг хүргээд байна.
Одоогоор төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын 130 цэгт нээгээд байгаа. Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмж, энэ онд багтан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэж, дипломат төлөөлөгчийн 40 гаруй газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөж байгааг ЦХХХЯ мэдээллээ.
Холбоотой мэдээ

