Авто замын зарим чиглэлд давс, бодис цацаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөө буюу аравдугаар сарын 30-ны өглөөнөөс эхлэн нийслэл хот болон нутгийн зарим газраар нойтон цас орж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод Нарны гүүр, Энхтайвны гүүр, Их тойруу, Сансарын тунель, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу зэрэг чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж байна.
Мөн зам шүүрдэгч 12 бичил техник, 8 том машинтай тохижилт үйлчилгээний ажилчид ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
14 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
14 цаг