ӨНӨӨДӨР: Сангийн яамнаас мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-30 07:00:48

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 30-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.00 цагт: Сангийн яаманд: Сангийн сайд Б. Жавхлан 2024 оны төсвийн талаар сэтгүүлчидтэй нээлтэй уулзалт хийнэ.

09.00-10.30 цагт: УИХ дахь намуудын бүлгийн болон  ажлын хэсгийн хуралдаан болно.

11.00 цагт:Монгол ньюс мэдээллийн төвд: Ипотекийн 8 хувийн зээл авсан иргэдийн түр хорооноос мэдээлэл хийнэ.

-Илтгэх ур чадварын үндэсний аварга шалгаруулах "GoMongolia" тэмцээний эхний шат болж байна. Улсын хэмжээнд 12 аймаг,  8 дүүргийн 127 сурагч оролцож байна.

-Хотын стандарт, хяналтын газраас Нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 384 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. 


Холбоотой мэдээ