ӨНӨӨДӨР: Ковидын үеийн санхүүжилтийн Ерөнхий хяналтын сонсгол эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-23 06:52:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 23-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.00-09.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт: Төрийн ордонд: Ковидын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол эхэлнэ.

11.30 цагт:Монгол ньюсмэдээллийн төвд: "Grand final" буюу Falcons Fighting Series реалити шоуны талаар Монголын мэргэжлийн тамирчдын холбооноос мэдээлэл хийнэ.

-Соёлын төв өргөөнд: ОХУ-ын Буриад улсын жүжигчид “Найрамдал” баярын концерт тоглоно.

-Энэ сарын 18-нд эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл үргэлжилж байна.

-“Мишээл экспо” төвд: Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа 17 дахь жилдээ гарч байна. Энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ