Хаагдсан уурхайн газрыг нөхөн сэргээж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон, Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 га талбайг нөхөн сэргээж, хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Энэ талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Чон Сонүтай уулзах үеэрээ ярилцав.
Төслийн ерөнхий зураг төсөл гарсан бөгөөд 2024-2029 онд
бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тус 10 га газар төмөр замын онцгой бүс, суурьшлын бүстэй
давхцалтай зэрэгт БОАЖЯ
анхаарч холбогдох төрийн байгууллага, нутгийн удирдлагатай асуудлыг зөвшилцөн шийдэж өгөхөөр болжээ.
БОАЖЯ-ны
саналыг хүлээн авч, БНСУ-ын
Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр тус газрыг нөхөн сэргээж, цогцолбор
цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг шийдсэнд
С.Цогтгэрэл талархал илэрхийлээд,
яам болон Ойн газраас бүх чиглэлээр дэмжин, хамтран ажиллахаа мэдэгдлээ.
БНСУ-ын талаас таван
жилийн хугацаатай, 10 сая орчим ам.долларын санхүүжилттэй
уг төслийг хэрэгжүүлэх юм. Нөхөн
сэргээж, хүлэмж,
мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүлээлгэн өгөх бөгөөд
цаашид ашиглалт үйлчилгээ, менежментийг ямар байгууллага хариуцахыг тодорхой
тогтох, саналыг БОАЖЯ гаргасан учир төслийн нэгж байгуулахад анхаарч ажиллахыг хүсжээ.