Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шалгалтад амжилттай хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-20 14:19:15

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах байдалд хийсэн аудит шалгалтад ИНЕГ, иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч төрийн болон салбарын бүх байгууллага амжилттай хамрагдлаа.


Энэ аудит шалгалт нь манай улсын иргэний нисэхийн салбар өнөөдрийн хүрсэн түвшнээ үнэлүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тогтоож, илүү аюулгүй болох зорилтоо төлөвлөж, хэрэгжүүлэхэд ач холбогдолтогоос гадна дараагийн аудит шалгалтад амжилттай хамрагдах суурь болж байгааг ИНЕГ-ын удирдлагууд хэлж байв.


USAP-CMA аудит шалгалтад ИНЕГ, ИНҮТ, ИНҮТ-ийн АБХА, НХҮА, ХНАА, Нисэхийн сургалтын төв, НУБИЭ ХХК /Чингис хаан ОУНБ/, “Буянт-Ухаа” ОУНБ болон МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйз ХХК зэрэг нисэхийн салбарын байгууллага, ТЕГ, ХХЕГ, ГЕГ, ЦЕГ, УБЕГ, ГИХГ зэрэг төрийн байгууллага хамрагджээ. 

Холбоотой мэдээ