ТӨВ: Ургац хураалт 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-17 18:02:52

Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд ургац хураалт 80 хувьтай үргэлжилж байна.


Энэ талаар Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын тариалангийн албаны дарга С.Ганчимэгээс тодруулбал, “Таримал тэжээл, хүнсний ногоо хураах ажил үргэлжилж байна. Төмсний хураалт бүрэн дууссан бөгөөд манжин, лууван хураах ажил үргэлжилж байна. Үр тариа, улаан буудай хурааж авах ажил 80 хувьтай байгаа бөгөөд бид 5 хоногийн хугацаанд бүрэн дуусгахаар төлөвлөсөн.  


Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд 375 мянган тонн ургац хурааж авахаар төлөвлөсөн бөгөөд урьдчилсан балансаа давуулан хурааж авах төлөв харагдаж байна” гэв.  

Холбоотой мэдээ