СЭЛЭНГЭ: ОХУ-ын Эрхүүгийн үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-17 10:37:31

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай олон салбарт хамтран ажиллаж байгаагийн нэг нь боловсролын салбар байдаг. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрхүүгийн үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 


Эрхүүгийн үндэсний судалгаа, техникийн их сургууль нь Монголын олон боловсон хүчнийг бэлтгэсэн түүхэн уламжлалтай сургуулиудын нэг аж. Тус сургуулийн зүгээс Сэлэнгэ аймгийн ахлах ангийн сурагчдад "Мэргэжил сонголт" үйл ажиллагааг зохион байгуулж, орос үндэстний онцлогийг харуулсан авьяаслаг залуучуудын урлагийн үзүүлбэрээр хүүхэд залууст бэлэг барилаа.

 

Тус сургууль 1961 оноос хойш геологич, уурхайчин, барилгачин, эрчим хүчний мэргэжилтэн, эдийн засагчид гээд 1500 гаруй монгол мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан байна.

 

Энэ хичээлийн жилд суралцах хүсэлтэй оюутнуудаа энэ сарын 31-ний өдрийг хүртэл https://eng.istu.edu/events/energy/ хаягаар бүртгэх бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн суралцах хүсэлтийг 2024 оны 5 дугаар сард зарлах ажээ.