Улаанбаатар-Дарханы замд II үеийн асфальт хучилт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы
чиглэлийн авто замын эхлэлд II үеийн асфальт бетон хучилт хийх гэж байна.
Тодруулбал, Улаанбаатар-Дархан
чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд энэ сарын 17-21-ний 18.00 цаг
хүртэлх хугацаанд дээрх
чиглэлийн авто замын эхлэл,
баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замыг асфальтаар
хучна. Тиймээс дээрх автозамы хөдөлгөөнийг
түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар
зохицуулах гэж байна.
Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361 дүгээр гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэд,
зорчигчид зам,
барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.