ГОВЬ-АЛТАЙ: Цэргээс халагдсан залууст ажлын байрны захиалга танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-16 11:56:51

Есөнбулаг, 2023 оны 10 дугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Цэргийн албаа хаагаад ирсэн залууст сул чөлөөтэй, нээлттэй ажлын байрны захиалгыг танилцуулав. 


Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Алтай сумын хилийн цэргийн 0214 ангид цэргийн албанд татагдаж, цэргийн албаа нэр төртэй хаасан залууст ажлын байрны захиалгыг танилцууллаа.


Тодруулбал, Цэргийн албаа хаасан залууст ХХҮГ-ын байгууллагын үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл зөвлөгөө өгчээ. Мөн 64 аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчоос ирүүлсэн 363 сул чөлөөтэй, нээлттэй ажлын байрны захиалгыг танилцуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ