ТӨВ: Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль дижитал танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-11 16:24:37

Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дижитал танхимд хичээллэх боломжтой боллоо.


Тодруулбал, Мобиком Корпораци “Smart education” төслийн хүрээнд тус сургуульд дижитал танхим тохижуулж, дижитал самбар, chromebook, виртуал орчинд хичээлээ үзэх боломжтой VR төхөөрөмж, өндөр хурдны интернэт, тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контентуудыг иж бүрнээр нь хүлээлгэн өгсөн байна.


Ингэснээр алслагдсан сумын сурагчид орчин үеийн техник, технологийг хоцролгүй ашиглаж, суралцах нөхцөлөөр хангагдаж байгаа юм.


“Smart education”  төсөл “тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрт хүргэх” зорилгоор алслагдсан сум, хотын захын сургуулиудад хэрэгждэг ба төслийн хүрээнд “Өнөр цогцолбор” сургууль, 57 дугаар сургуулийн сурагчид ч мөн ийм танхимтай болжээ. 



 




 

Холбоотой мэдээ