2028 оны Олимпод крикетийг оруулах эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-10 12:12:48

ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 10 /ВВС/.  Хорь20 дүрмээр тоглодог крикетийг 2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадамд оруулах эсэх асуудлаар ирэх долоо хоногт Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ санал хураалт явуулах гэж байна.


Олон улсын крикетийн зөвлөлийн дарга Грег Барклей хэлэхдээ "энэ нь эцсийн шийдвэр биш боловч 100 гаруй жилийн дараа крикетийг анх удаа Олимпийн наадамд оруулах гэж байгаагаараа чухал ач холбогдолтой" гэж мэдэгдэв.


ОУОХ-ны гишүүд ирэх долоо хоногт Мумбай хотноо болох хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана. 2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадамд крикетийн эрэгтэй, эмэгтэй багийн T20 сквош төрлийг оруулах гэж байгаа ажээ.


Олимпын наадмыг зохион байгуулагч хот нь Олимпын хөтөлбөрт оруулахыг хүссэн спортын төрлийг санал болгох эрхтэй байдагЖишээлбэл, Токио-2020 наадмын хөтөлбөрт серфинг, хадны спорт авиралт, каратэ, скейтборд, бейсбол/софтбол зэрэг төрлүүдийг оруулахыг зөвшөөрсөн билээ.


Крикет нь Парисын 1900 оны Олимпын хөтөлбөрт цорын ганц удаа багтаж байсан бөгөөд тус  наадмын 18 спортын төрлийн нэг байв. Тэмцээнд нийт дөрвөн баг оролцох ёстой байсан боловч Нидерланд, Бельгийн шигшээ багууд оролцохоос татгалзсан тул финалд тунаж үлдсэн Их Британийн баг Францыг хожсон нь Олимпын түүхэн дэх  цорын ганц тоглолт байлаа.


Баг бүр уламжлал болон тогтсон 11 тоглогчийн оронд 12 тоглогчтой байсан бөгөөд туршилтын тэмцээнийг тав биш хоёр өдөрт багтаан зохион байгуулжээ.  Их Британийг Девон, Сомерсет Уондерерс багууд төлөөлсөн бол Францын багийг голдуу Парист амьдардаг Британийн иргэд бүрдүүлж байв.


Сквош крикетийг олон жилийн турш Олимпын хөтөлбөрт оруулах гэж оролдож байгаа юм. Парис-2024 Олимпод орохын төлөөх өрсөлдөөнд крикетийн төрөл нь брейк бүжгийн спортод, Токио-2020 наадамд хадны спорт авиралт, скейтборд, серфингийн төрлүүдэд тус тус ялагдаж байлаа.


Үүнээс өмнө Лондон-2012, Рио-2016 Олимпын тоглолтуудаас мөн хасагдаж байсан юм.



 

Холбоотой мэдээ