ХОВД: Боловсролын салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг багш нар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-05 17:08:41

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсролын салбарынхан өнөөдөр Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж, баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. 

Аймгийн боловсролын салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг багш нар эзэлж байна.


Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 1700 орчим багш ажиллаж байгаагаас өнөөдрийн баярын хуралд орон нутгийнхаа хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд, залуу багш нарын төлөөлөл 350 гаруй хүн оролцлоо. 

Энэ үеэр аймгийн Боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын онцлох үр дүн, багш сурагчдын бүтээсэн амжилт ололт, сайн туршлагуудын талаар илтгэл мэдээлэл танилцуулж, нэр бүхий шилдэг багш нарыг алдаршууллаа.


Энэ хичээлийн жилд боловсролын шинэчлэл, сургалтын байгууллагын менежментийг сайжруулахад анхаарч, тэгш хамруулах боловсролыг чухалчилж байна.   


Холбоотой мэдээ