СҮХБААТАР: Дүйцсэн хөтөлбөрийн ангид суралцдаг хүүхдүүд үдийн цай уудаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-09-28 15:04:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Насан туршийн боловсрол төвийн дүйцсэн хөтөлбөрийн ангид суралцдаг хүүхдүүд үдийн цайтай болжээ.

 

Толруулбал, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс тус ангийн суралцагчдын эцэг, эхчүүдтэй уулзаж "Бид хамтдаа" кофетой ярилцлагыг өрнүүлжээ. Уулзалт ярилцлагын үеэр эцэг, эхчүүд бэрхшээл асуудал, шийдвэрлэх боломжуудын талаар ярилцаж, харилцан яриа өрнүүлжээ.


Засаг даргын зүгээс асуудал бүрийг нэг бүрчлэн сонсож, шат дараатай шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахаа илэрхийлсний зэрэгцээ, нэн тэргүүнд шаардлагатай асуудал болох "Үдийн цай"- г шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл орон нутгаас санхүүжилтийг шийдвэрлэх бөгөөд ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо илэрхийлжээ.

 

Баруун-Урт сумын хэмжээнд дүйцсэн хөтөлбөрийн сургалтад танхимаар 18 сурагч хамрагддаг. Хүүхдүүд ийн үдийн цай уудаг  болсноор хичээлийн оролцоо идэвх нэмэгдэж, тэр хэрээр үр дүн гарна гэж үзэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ