БУЛГАН: Аймгийн аюулгүйн нөөцөд 40 тн өвс бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-26 12:58:07

Булган /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд 135,5 тн хадлан тэжээл хураан авч нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.   


Үүнд байгалийн хадлан 111,2 мянган тн, ногоон тэжээл 1,8 мянган тн, үйлдвэрийн тэжээл 7,8 мянган тн, гар тэжээл 1,6 мянган тн,  хужир шүү 13,1 мянган тн хураан авах төлөвлөгөө гаргасан байна.


Одоогоор малчдын түвшинд 56,4 мянган тн өвс, 1,0 тн гар тэжээл бэлтгэжээ.


Аймгийн аюулгүйн нөөцөд 40 тн өвс, сумын аюулгүйн нөөцөд 65,0 тн өвс бэлтгэсэн байна. 








Холбоотой мэдээ