“Алтан намар-2023” өргөтгөсөн худалдаагаар 2000 тонн хүнсний ногоо борлуулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг 21 аймаг, нийслэлд өрнүүлэх хүрээнд 9 дүүргийн 31 байршилд “Алтан намар-2023” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.
Наймдугаар сарын
2-нд эхэлсэн өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Тариаланч, ногоочид энэ сарын 16 хүртэлх хугацаанд гурван
тэрбум төгрөгийн үнийн дүн
бүхий 2000 тонн төмс, хүнсний ногоо борлуулжээ.
Нийслэлийн ХХААГ,
ЭМГ-ын эрүүл ахуйн улсын
ахлах байцаагч нар хяналт тавьж
байгаа. Харин цэвэрлэгээ,
үйлчилгээг худалдаа эрхлэгчид,
дүүрэг бүрийн тохижилт, үйлчилгээний компаниуд хариуцаж байна. Өргөтгөсөн худалдаанд оролцож буй
тариаланч, ногоочдын хувьд худалдаа эрхлэх асар, талбайг үнэ төлбөргүй олгож,
ченжийн гар дамжуулалгүй тариалсан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх
боломж бүрдүүлээд байгаа.
"Алтан намар 2023" төмс, хүнсний ногооны
өргөтгөсөн худалдаанд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Булган, Ховд зэрэг
аймгийн 260 гаруй газар тариаланч оролцож байна. Мөн ХХААХҮЯ, НЗДТГ, УБЗАА
хамтран 2006 оноос хойш 18 дахь жилдээ "Намрын ногоон өдрүүд-Үндэсний
үйлдвэрлэл" өдөрлөгийг энэ сарын
20-26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа. Энд нийслэл, орон
нутгийн 500 гаруй газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, 3000 орчим
нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ
борлуулж байгаа юм.