Энгийн иргэдийг хороосон цэргүүдэд Мьянмарын шүүх ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-09-18 14:32:59

ЛОНДОН./BBC/. Үндэсний цөөнхүүд амьдардаг тосгоны оршин суугч таван хүнийг хороосон Мьянмарын цэргүүдэд 5 жилийн хугацаагаар хүнд хүчир ажил хийх ял оноожээ.

Дээрх таван хүний хутганы шарх бүхий цогцос олдсоны дараа Мьянмарын армийн долоон албан хаагч, тэдний дотор дөрвөн офицерыг хүний амь хөнөөсөн хэргээр ялласан байна.   

Тус улсад цэргийнхнийг ингэж шийтгэх нь маш ховор тохиолдол юм.

Үндэстний цөөнхийн гэр бүлүүдэд тусалдаг Сай Каунг Кхам ярихдаа “цэргийнхнийг шийтгэсэн нь огт шийтгэхгүй байснаас хамаагүй дээр” гэсэн байна.

Харин цэргийн командлал мэдэгдэхдээ “мотоцикл унан тосгоноос гарч яваад алагдсан хоёр залуутай холбоотой хэрэг цэргийнхэнд огт хамаагүй” гэж мэдэгджээ.

Түүнээс гадна, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан хэдий ч хоёр багш, нэг сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт хэн ч, ямар ч шийтгэл хүлээгээгүй байна.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ