Манхэттэнд болсон дэлбэрэлтэд өртөн 25 хүн шархаджээ

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-09-18 12:06:52

НЬЮ-ЙОРК./TASS/. Нью-Йорк хотын төвийн Манхэттэн дүүрэгт бямба гарагийн орой болсон дэлбэрэлтэд 25 хүн өртсөн тухай тус хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, 25 энгийн иргэн шархадсан боловч энэ нь тэдний амь насанд хүрэхээр аюултай шарх биш ажээ. Манхэттэн дүүргийн 6 дугаар өргөн чөлөө болон 25 дугаар гудамжны уулзварт дэлбэрэлт болсон тухай дуудлага авсан даруйд хууль сахиулагчид тэр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Дэлбэрэлт болсон нөхцөл байдал, шалтгааны талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл одоогоор алга.

Гэхдээ телевизийн СNN сувгийн таамаглаж байгаагаар, гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрсэн байж магадгүй ажээ. Бөмбөгийг нуусан байж магадгүй хогийн савыг тус телевизээр харуулж байсан юм.

Үүний сацуу, ахуйн хэрэглээний хий алдагдсанаас дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа боловч хотын эрх баригчид үүнийг үгүйсгэж байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ