Тээврийн хэрэгслийн гэрчилгээг E-MONGOLIA системд байршуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 17:09:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA системд есдүгээр сарын 15-нд байршуулна.


Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой юм.


Цахим гэрчилгээ нь цаашид гар утасны апплекейшн ашиглан, автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болохыг Автотээврийн үндэсний төв мэдээллээ. 

Холбоотой мэдээ