ГОВЬ-АЛТАЙ: Өсвөр үеийн цахим сургалт, мэдээллийн танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-28 11:37:30

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Алтай нутгийн өсвөр үе, хүүхэд, залуучуудын сурч боловсрох, хөгжих, программ хангамжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, цахим орчинд ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой “UNITEL HUB” цахим сургалт, мэдээллийн танхимыг Юнител группээс тохижуулж хүлээлгэн өглөө.


Дэлхийн улс, орнууд шинжлэх ухаанд суурилсан, инженерийн оновчтой шийдлээр хөгжлөө тодорхойлж, өрсөлдөж буй цаг үед орон нутгийн хүүхэд, залууст боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэн, цахим технологийн сургалт, зөвлөгөөнд хамрагдах, робот угсран, түүн дээр код бичин бүтээлчээр өөрийгөө хөгжүүлэх, мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломж нээгдэж байгаа тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас танилцууллаа.

      

Түүнчлэн, Англи хэл, мэдээлэл зүй, монгол бичгийн болон код бичих сургалтуудад хамрагдах, цахим орчноос шаардлагатай мэдээллээ авах, ном унших, сонсох, Мplus аппликейшн ашиглах, Look TV болон бүх төрлийн цахим хичээлүүд үзэх, өглөөний ярилцлага, уулзалтад хамрагдах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой ажээ.


Төвийн техник хэрэгсэл, тохижилт, интернэтийн зардлыг “Юнител” группээс, танхим, хүний нөөц, өдөр тутмын үйл ажиллагааг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хариуцах юм.

Холбоотой мэдээ