ГОВЬ-АЛТАЙ: Зэрлэг амьтдад зориулан өвс нөөцлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-28 10:54:41

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Цаг уур хүндэрсэн үед зэрлэг амьтдад зориулан хэрэглэхээр биотехникийн арга хэмжээ авах 450 боодол өвс нөөцөлжээ.


Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас Шар царгас өвсийг өвөл цаг уурын нөхцөл байдал хүндэрсэн үед зэрлэг амьтдад зориулан хэрэглэхээр биотехникийн арга хэмжээний ажлыг эхлүүлж, 450 боодол өвсийг бэлтгэн нөөцлөв. 


Үүний сацуу дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хонь усны говь, Гүн тамгын ам, Тахийн шар нурууны чиглэлд зэрлэг амьтны мониторинг судалгааны ажил хэрэгжүүлэхэд 16 сүрэг 213 тоо толгой тахь, 28 сүрэг 354 тоо толгой хар сүүлт зээр, 12 сүрэг 1600 орчим хулан, 12 чоно, 5 үнэгийг тус тус ажиглаж смарт программыг ашиглан мэдээллийг дамжуулан ажилласан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Судалгааны ажилд Хамгаалалтын захиргаа дарга, байгаль хамгаалагчид мөн франц улсын сайн дурын ажилтан судлаач Penelope, Henc Fuch нар оролцжээ.

Холбоотой мэдээ