Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүрэг Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ.
Тодруулбал, нөгөөдөр буюу энэ сарын 19-ний 23.00
цагаас 22-ны 6.00 цаг хүртэл
тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн
суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт
бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.