Маргааш, нөгөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно⚠️

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-14 17:02:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш Завхан, Баянхонгор, Хөвсгөл, нөгөөдөр шөнө Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, Дундговь аймгийн хойд хэсгээр аянга цахилгаантай, усархаг аадар бороо орно.


Архангай аймгийн Хашаат суманд өчигдөр орсон хүчтэй борооны өмнөх нөөлөг салхины улмаас өндөр хүчдэлийн шугам унасныг засварлаж байгаа. Иймд аянга цахилгаантай аадар борооны өмнө нөөлөг салхины үзэгдэл болох магадлалтай.

Иймд одоогоор 10-15 см давж үерлээд буй томоохон гол мөрнүүдийн бүс нутгаар ахиу бороо орох учир иргэд оргшин суугчид болгоомжтой байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.


Харин маргаашаас эхлэн нутгийн хойд хэсгээр, цаашид ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ