“Намрын ногоон өдрүүд” ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-15 12:30:15

Үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мишээл экспо төвд “Эрүүл Монгол хүнс-2016” үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. Харин шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг ирэх сарын 20-ныг хүртэл дүүргүүдэд дундын зуучлалгүйгээр борлуулах юм. Түүнчлэн “Намрын Ногоон өдрүүд-2016” үзэсгэлэн худалдааны үеэр “Эх орны эрүүл сүү”, “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Дэлхийд танигдсан Монгол амт”,“Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” өдөрлөгүүдийг зохион байгуулах аж.

Б.Заяа

Холбоотой мэдээ