Хар салхины улмаас Японд нисэх онгоц, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-14 09:58:15

ТОКИО./Kyodo/. Японы нутгийн баруун хэсгийг хүчтэй хар салхи дайрах тул мягмар гаргийн зарим чиглэлийн шинкансен галт тэрэгний хөдөлгөөн, онгоцны нислэгийг цуцална гэж цаг уурын агентлаг болон тээврийн оператор-компаниуд мэдэгджээ.


Лан хар салхины улмаас Нагоя, Шин-Осака хотын хоорондох Токайдо Шинкансеншугамын бүх хөдөлгөөнийг мягмар гарагт цуцална гэж Төв Японы төмөр замын компани (JR Central) мэдэгдсэн бол Баруун Японы төмөр замын компани Шин-Осака болон Окаяма станцуудын хоорондох үйлчилгээг цуцалж магадгүй гэж мэдэгдлээ.


Мөн Токио, Нагоя өртөө хоорондын шинкансен галт тэрэгний хөдөлгөөн мягмар гарагт эрс хумигдаж, суман  галт тэрэгнүүд ихэвчлэн суудал захиалгагүйгээр зорчигчдыг тээвэрлэнэ гэж JR Central мэдэгджээ. Харин даваа, лхагва гарагт үйлчилгээгээ түр зогсоохоор төлөвлөөгүй байгаа хэдий ч хуваарьт гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй гэдгийг зорчигчдод анхааруулсан байна.


Даваа гарагт Японы баруун хэсэгт орших Итами нисэх онгоцны буудлын 19 нислэг, мягмар гарагт 240 нислэг цуцлагдсан тухай “Japan Airlines компани мэдээллээ.


Өнөөдөр өглөөний 9 цагт хар салхи Вакаяма мужийн Шиономисаки хошуунаас зүүн өмнө зүгт 260 километрийн зайтай байсан бөгөөд баруун хойд зүг рүү шилжиж байна.


Агаарын даралт 965 гектопаскаль, салхины хурд цагт 198 км хүрсэн тухай  Японы цаг уурын агентлаг мэдээлжээ.



Холбоотой мэдээ