Драгон авто вокзалыг нүүлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-11 09:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхээр боллоо.


Тус төвийг энэ сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэх юм.


Автотээврийн үндэсний төв нь хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр зохион байгуулж, улсын хэмжээнд жилд дунджаар 1.5 сая зорчигч тээвэрлэдэг. Үүнээс Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нь нийт үйлчилгээний 80 орчим хувийг гүйцэтгэж, 36 чиглэлд зорчигч тээвэрлэдэг аж. 

Холбоотой мэдээ