XIII зуунд монголчуудын уламжлалт анагаах ухаанд ашиглаж байсан судрыг дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-08-01 11:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төв, Монголын уламжлалт Анагаах ухааны музей хамтран “Монгол бөө түүний засал, уламжлалт анагаах ухаан” сэдэвт тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

 

Энэхүү үзэсгэлэнг Кембрижийн их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн эрдэмтэн судлаачдын 2020 оноос хэрэгжүүлж буй “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төслийн хүрээнд зохион байгуулж буй юм. 

Үзэсгэлэнгийн гол зорилго нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судалсан үр дүнг толилуулж буйгаараа онцлогтой гэдгийг Монголын Үндэсний музейн Боловсрол, Олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг тодотгов.

 

Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй Этил Жон Линдгрений Монгол, Манжуурт хийсэн бөөгийн судалгааны материалыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн Монгол, Барга, Буриад, Солон, Уменчин угсаатны бүлгүүдийн бөөгийн гэрэл зургууд, Монголын Үндэсний музейн цуглуулгаас бөөгийн иж бүрэн хувцас хэрэглэл болон бусад холбогдох үзмэр цуглуулгыг дэлгэжээ. Мөн Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэснээс Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжон ламын хувцас хэрэглэлийг үзэх боломжтой.   

Монголын уламжлалт анагаах ухааны музейн эрхлэгч Ц.Сүмбэр хэлэхдээ,Манай ард түмэн гайхалтай өв соёлтой. Манай монголчууд соёлын өвөө зөв ашиглаж, ард түмнийхээ эрэлт хэрэгцээд оруулж байна.  Нүүдэлчин ард түмэн олон зуун жилийн турш байгаль дэлхийтэйгээ зөв зохистой амьдралаа зохицуулж, түүнийг дээдэлж, хайрлаж нандигнаж хойч үедээ өвлүүлэн ирсэн. Үүний нэг нь бөө заслын уламжлал юм. Үзэсгэлэнд өнөө цагийн хүүхэд залуус, судлаачдад сонирхолтой олон үзмэрийг толилуулж байна. Урд өмнө дэлгэж байгаагүй ховор нандин үзмэрүүдийг дэлгэсний нэг нь XIII зууны монголчуудын уламжлалт анагаах ухаанд ашиглаж байсан судар юм. Энэхүү судар Буриадын нийгмийн шинжлэх ухааны музейд хадгалаастай байсан, монгол эрдэмтдийн хүсэлтээр Монголын Анагаах ухааны музейн сан хөмрөгт орсон. Энэхүү судрыг Монголын нууц товчоонд  өгүүлснээр, Тив тэнгэр бөө хүн ардынхаа эрүүл мэндэд зориулан Хубилай сэцэн хааанд өргөн барьсан судар юм. Үүгээрээ түүхийн маш чухал ач холбогдолтой” хэмээв.

 

Тус үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно.

















Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • KevinDag 37.139.53.22 245 өдөр

    viagra vs cialis hardness reddit <a href="https://tadalafilise.cyou/">10 mg tadalafil troche</a> does cialis make you last longer
  • KevinDag 37.139.53.22 249 өдөр

    blue cross blue shield prescription coverage <a href="https://tadalafilise.cyou/">cialis lilly 20mg</a> cialis online in canada
  • KevinDag 37.139.53.22 252 өдөр

    using cialis for performance anxiety tadalafilise.cyou/#
  • Кккк 103.229.123.228 270 өдөр

    Юугаа балайраад Тив тэнгэр Хубилай хаанд вэ?
  • нинабазар 103.57.93.218 271 өдөр

    Сайхан үзмэрүүд байна
  • Зочин 64.119.16.58 271 өдөр

    Тив тэнгэр бөө Хубилай хааны үед байгаагүй. МНТ-нд тийм зүйл огт бичигдээгүй. Худлаа ярих хэрэггүй. Хэзээний судар олчихоод ингэж худлаа яриад байна аа?