Дарханы оюутнууд ургацын талбайг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-14 16:37:52

Дархан-Уул аймагт ургац хураалтын ажил ид өрнөж байна. Энэ жил тус аймгийн хэмжээнд 18.0 га-д тариалалт хийж 46 мянган тн ургац хурааж авна гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ.

Харин ургац хураах хүн, хүчний хувьд дутагдалтай байгаагаас их, дээд сургуулиудын 600 гаруй оюутан залуусыг дайчлахаар болсон ч одоогийн байдлаар тус аймагт сургалт явуулдаг “Дархан-Өргөө”, Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төв, “Дархан Политехник” коллежийн нийт 280-аад оюутан Орхон сумын ургац хураалтад ирэх сарын нэгний хүртэл ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна гэж аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга З.Нэргүй ярилаа.

Тэрбээр:-“Өвөлжилт ойртох тусам мал аж ахуй, газар тариалангийн салбар анхаарал татдаг. 2016-2017 оны өвөл манай аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 650 мянга гаруй мал өвөлжинө. Иймд 63 мянган тн байгалийн хадлан, 30 мянган тн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ хүрээнд хадлан бэлтгэх ажил 20.9 хувьтай үргэлжилж байна” гэв.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ