Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-07-13 16:15:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр, маргааш өдөр Дорнодын зүүн өмнөд хэсгээр их бороо орно. 


Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.

2023 оны 7 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 15, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6+11 градус, өдөртөө +21+26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +21+26 градус, өдөртөө +34+39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16+21 градус, өдөртөө +30+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11+16 градус, өдөртөө +25+30 градус дулаан байна.

Холбоотой мэдээ