“Алтан Сэргэ” наадмын шилдгүүд энэ сарын 16-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-13 15:54:29

“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-нд Буриадын Улаан-Үд хотноо болж байна.

Тус наадамд УДЭТ-ын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцож байгаа юм.

Наадамд Монгол, Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ зэрэг орны уран бүтээлч оролцож байна. Шилдэг жүжгийг энэ сарын 16-нд тодруулж шагнал гардуулах юм.

Энэ наадмын үеэр шилдэг найруулагч, зураач, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, эрэгтэй, эмэгтэй туслах дүрийг тодруулах аж.

Манай улсын уран бүтээлчид өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгээр оролцож байсан билээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ