ДОРНОД: Төгсөгчид 20 жилийн ойгоороо спорт талбайг иж бүрэн тохижуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2003 оны төгсөгчид энэ өдрүүдэд төгсөлтийн 20 жилийн ойгоо тэмдэглэж байна.
2003 оны нийт төгсөгч санаачлан дундаасаа 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, Хэрлэн сумын 4-р багт иж бүрэн спорт талбайг тохижуулж хүлээлгэн өглөө.