ТӨВ: Цахилгаан хайчаар хонийг 1-2 минутад ноосолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-21 15:22:32

Зуунмод /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд цахилгаан хайчаар хонь ноослох ажлыг эхлүүллээ.

 

Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн цахилгаан хайчаар хонь ноослох ажлыг эхлүүлж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

 


Энэхүү ажлын хүрээнд Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр 5 сургагч багш авчирсан бөгөөд аймгийн хэмжээнд 25 сургагч багшийг бэлтгэхээр сургалтыг мөн эхлүүллээ.

 

Нэг хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 1-2 минутад хяргадаг тул цаг хугацааг хэмнэж малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдээд байна.

 

Мөн ноосыг ангилж үндэсний үйлдвэрүүдэд тогтмол үнээр тушааснаар хаягдал үүсэхгүй орлого нэмэгдэх боломжтойг онцоллоо.

 

Холбоотой мэдээ