ГОВЬ-АЛТАЙ: Үхрийн мах кг нь 17 мянган төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-20 13:21:02


Есөнбулаг /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын худалдаа үйлчилгээний "Шинэ-Алтай" захын махны тасагт үхрийн махыг кг-ыг нь 17 мянган төгрөгөөр борлуулж байна.


Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвд худалдаж байгаа зарим гол нэрийн барааны үнийг танилцууллаа.


Тухайлбал, хонины мах нэг кг нь 16 мянган төгрөг, үхрийн мах 17 мянган төгрөг, ямааны мах 12 мянган төгрөг бол нэгдүгээр гурил кг нь 2400, сүү нэг литр нь 4000, элсэн чихэр, цагаан будаа кг тус бүр 4000 төгрөгийн үнэтэй байна. 


Харин АИ-92 бензин нэг литр нь 2800, АИ-80 2780, дизелийн түлш 3740 төгрөг байна.

Холбоотой мэдээ