Загвар өмсөгч Э.Энхболд олон улсын тэмцээнээс Гран при хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-12 13:26:47

Хонконгт энэ сарын 8-12-нд болсон “International Fashion Super Model” тэмцээнээс Монголын загвар өмсөгчид ганзага дүүрэн ирлээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон загвар өмсөгч Э.Энхболд эрэгтэй загвар өмсөгчдийн төрөлд Гран при шагнал болон “Сошиал сүлжээн дэх хамгийн их саналтай загвар өмсөгч”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тус тус тэргүүн байр хүртжээ.

Харин эмэгтэй загвар өмсөгчдийн хувьд Б.Буджаргал “1st runner up” буюу тэргүүн байр, Ю.Балжидмаа “2nd runner up” буюу дэд байр болон “Сошиал сүлжээн дэх хамгийн их саналтай загвар өмсөгч”-өөр тус тус шалгарчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ