Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 10 хувиар суларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-12 13:10:48

Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны наймдугаар сард 2189 төгрөг болж өмнөх оны үеийнхээс 198 төгрөг буюу 10 хувиар суларсан байна.

Статистикийн ерөнхий хорооноос гаргасан судалгаагаар төгрөгийн юаньтай харьцах ханш 329 төгрөг болж, өмнөх оноос 4.9 хувиар суларсан байна. Түүнчлэн рубльтэй харьцах дундаж ханш Монголбанкны нэрлэснээр 33.68 төгрөг байгаа нь өмнөх оноос 3.3 төгрөгөөр суларчээ. Энэ нь өмнөх оноос 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Дээрх үзүүлэлтээс харахад төгрөгийн валюттай харьцах ханш тогтмол буурч байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ