БАЯН-ӨЛГИЙ: Алтай сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 62 дугаар зарлигаар Баян-Өлгий аймгийн Алтай сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав.
Монгол Улсын баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг Ерөнхийлөгчийн ивээл дор Ховд аймгийн Булган суманд өнөөдөр тэмдэглэж байна.
Баярын ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцсон. Энэ үеэр түүхт ойг тохиолдуулж улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.
Тус аймгийн Алтай сумын шагналыг сумын Засаг дарга А.Асет Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авав.