АРХАНГАЙ: Махны үнэ өнөөдрөөс 1000 төгрөгөөр буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд махны жижиглэн худалдаа эрхэлдэг Хасу, Архангайд үйлдвэрлэв зэрэг худалдааны төвүүд, Малчны зах бий.
Хасу нийтийн худалдааны төвийн махны худалдаа эрхлэгчид өнөөдрөөс махны үнэ 1000 төгрөгөөр буурч байгааг хэлж байв.
Үхрийн ястай мах 15000-17000 төгрөг, цул мах 17000-18000, бөөний үнэ нь 11000-14500 төгрөг байна.
Хонины ястай мах 14000-15000, цул мах нь 16000, бөөний үнэ 12000-13000 төгрөг байна.
Адууны мах 11000-13500 төгрөгөөр, бөөний үнэ 8000-9000 төгрөгөөр худалдаж байна.
Амьд хонь 210000-270000 төгрөг байна.