МУГТ Г.Үүрцолмон Азийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-07 20:53:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга, Дэлхийн цом болон Азийн аварга, самбо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ Г.Үүрцолмон өнөөдөр Казахстаны Астана хотод эхэлсэн Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний "Мастерс" ангилалд алтан медаль хүртэв.


Г.Үүрцолмон гавьяат "Мастерс-5" буюу 55-59 насны ангиллын 79 кг-ын жинд ийнхүү тивийн аварга болов.


Тэрбээр шигшээ багийнхнаа дасгалжуулахын зэрэгцээ тэмцээний салхийг хагалан өөрөө барилдаж, залуу тамирчдадаа үлгэр жишээ үзүүлэн  бахтай сайхан түрүүллээ.

Холбоотой мэдээ