ДОРНОГОВЬ: Оюутнуудад орон нутгаа сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-07 15:42:56

Дорноговь /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн "Төрийн удирдлага" хөтөлбөрийн оюутнууд 2022-2023 оны хичээлийн жилийн танилцах дадлагын хүрээнд Даланжаргалан суманд ирж ЗДТГ-ын ажил болон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг МАК цемент ХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгаа сурталчлах, хөдөө ирж ажилласан хүнд ямар боломж байгаа талаар мэдээлэл өгсөн чухал уулзалт болсон байна.

Даланжаргалан сум бол манай улсын уул уурхайн салбарын гол түшиц газар бөгөөд энд уул уурхайн баяжуулах үйлдвэрүүд төмрийн хүдэр, жонш, нүүрс зэрэг олон төрлийн ашигт малтмалыг олборлож экспортод гаргаж байна.

Ташрамд дурдахад, Даланжаргалан сумын ЗДТГ-аас эрэлттэй мэргэжлээр хөдөө очиж төрийн албанд ажилласан хүнийг орон сууцаар хангаж, тэдний нийгмийн асуудалд анхааран ажиллаж байгаа аж.

Мөн төрийн албаны боловсон хүчний нөөцийг бэлдэх, сумынхаа их, дээд сургуульд сурч байгаа орон нутгийн залуусын сурч хөгжих боловсролыг дэмжих,  сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор сургалтын төлбөрийг шийдвэрлэж тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ