Кино урлагийг дэмжих сан дөрвөн төрөлд төсөл сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-07 12:58:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яамны Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны сонгон шалгаруулалт зарласан талаар хэвлэлийн хурал хийлээ.


Эргэн төлөх нөхцөлгүй болон эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр төрлөөр сонгон шалгаруулалт зарлаж буйг Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлөөс мэдээлэв. Төслийн хүрээнд кино бүтээх, кино наадам сургалт зохион байгуулах, хамтарсан кино төсөл гэсэн дөрвөн төрлөөр хүлээн авах юм.


Өнгөрсөн онд нийт 67 төсөл хүлээн авснаас 11 төсөлд санхүүжилт олгосон байна. Тухайлбал, кино найруулагч Б.Гарамхандын хүүхдийн сэдэвт гэр бүлийн кино “Алслагдсан өдрүүд”, “Алтан өргөө олон улсын наадам”, “Ю тийм” ХХК, “Амира олон ангит хүүхэлдэйн кино” зэрэг уран бүтээлд санхүүжилт олгосноос эхний төслүүд олон нийтэд хүрчээ.


Энэ жилийн сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэл явуулах юм. Түүнчлэн Кино урлагийг дэмжих сангаас сонгон шалгаруулалтыг жилд хоёр удаа буюу тав, наймдугаар сард тус тус зарлахаар төлөвлөжээ.

А.Мичидмаа

Холбоотой мэдээ