ТӨВ: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 18 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-30 17:08:10

Зуунмод /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 6 дугаар сарын 1-ний өдөр Төв аймагт “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор зохион байгуулна. Энэ өдөр нийт 18 төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн байна.


Баярын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “Хүүхэд бидний өдөр” баярын жагсаалд урлаг, спорт, сурлагын амжилт гаргасан хүүхдүүд, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 100 хүүхэд оролцохоор төлөвлөсөн байна.

Хүүхэд багачуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт, нээлттэй микрофон, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн жонглёрын тэмцээн, гийр өргөлт, унадаг дугуйн уралдаан болох бөгөөд сургуулийн өмнөх боловсролын насныхны бөхийн барилдаан, цардмал замын зураг, 20 номын хожил, чанга шивнээ зэрэг тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин үзвэр үйлчилгээний хувьд Хүүхэд залуучуудын ордны кино танхимд кино, “Хүүхэд эрхэм хэрэглэгч” өртөөчилсөн үйлчилгээ, Модон зам хүүхдийн жүжиг, музейн үйлчилгээ багтжээ. 

Холбоотой мэдээ