ОРХОН: Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд 130 сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-30 14:23:48
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын "Дөл” тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд 10 сургуулийн 130 сурагч оролцсон юм. Тэмцээний нийт дүнгээр, нэгдүгээр байрт XIV, хоёрдугаар байрт II, гуравдугаар байрт XVIII, тусгай байрт  V, III дугаар сургууль орлоо.

Сурагчид “Дөл” тэмцээнд оролцсоноороо “Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэгээ дээшлүүлж, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламж, буухиа зэрэг олон төрлөөр өрсөлдсөн юм. 



Холбоотой мэдээ