ГОВЬ-АЛТАЙ: 2023 оны хичээлийн жилээс эхлэн сувилагч мэргэжлээр үнэ төлбөргүй суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-29 12:51:26

Есөнбулаг /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаахын сургуулийг 2022-2023 оны хичээлийн жилд 237 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгслөө.


Тодруулбал, хүний их эмч, эх баригч, сувилагч, уламжлалт эмчилгээний сувилагч, эм найруулагч лабораторийн техникч мэргэжлээр нийт 237 оюутан тус сургуулийг төгслөө.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын 85 хувь нь, баруун бүсийн эмнэлгүүдийн сувилагч мэргэжилтнүүдийн 93 хувь нь тус сургуулийн төгсөгчид байгаа аж. 

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль нь 56 жилийн түүхтэй бөгөөд анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, аймаг төдийгүй баруун бүс нутагтаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй төрийн өмчийн сургууль гэдгээрээ онцлогтой. Тус сургуулийг байгуулснаас хойш нийт 9000 гаруй оюутан суралцан төгсжээ. 

Тус сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн хүний их эмч мэргэжлийг сонгон суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг мөн сувилагч мэргэжлийг үнэ төлбөргүй болгожээ.



Холбоотой мэдээ