СЭЛЭНГЭ: Цэрэг-спортын "Дөл" тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын "Дөл-2023" цогцолбор
тэмцээний эхний үзүүлбэрүүд Сүхбаатар сумын Партизаны талбайд болж байна.
Өсвөр үе, хүүхэд залуучуудад
цэрэг-эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, цэргийн анхан шатны мэдлэг мэдээлэлтэй
болгох.
Цаашлаад бие бялдрыг хөгжүүлэх
үндсэн зорилго дор энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Бүс бүсээсээ шалгарсан шигшээ 10 багийн тамирчид гарааны өмнөх ажиллагаагаа ийнхүү эхлүүллээ.
Багууд маргааш марш, гүйлтийн
тэмцээнээр өрсөлдөж аваргаа тодруулна.