БАЯН-ӨЛГИЙ: Таван сумыг "Тэргүүний сум"-аар шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-23 10:20:43

Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас төр засгийн бодлого, шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж байгаа Ногооннуур, Алтай, Сагсай, Улаанхус, Өлгий сумыг "Тэргүүний сум"-аар шалгарууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 751 дүгээр захирамжаар баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ын  дагуу сумдын ажлыг 14 үзүүлэлтээр, агентлаг, байгууллагуудыг 9 үзүүлэлтээр тус тус дүгнэсэн байна.

Харин Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн үйлчилгээний байгууллагуудаас Нэгдсэн эмнэлэг, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хөгжимт драмын театр зэрэг байгууллагуудыг "Тэргүүний байгууллага"-аар шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар урамшууллаа.

Холбоотой мэдээ