ДОРНОГОВЬ: Сум сурталчлах өдөрлөг үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-22 10:12:15

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн бүх сумыг хамарсан “Эгшиглэнт говь” сум сурталчлах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Аймгийн төв Сайншанд хотын хувьд үндэсний шагайн харваа, Сайншанд сумын аварга шалгаруулах, цол олгох сур харвааны тэмцээн, соёлын биет бус өвийн үзэсгэлэн, Эгшиглэнт говь хүндэтгэлийн урлагийн тоглолт зэрэг томоохон үйл ажиллагааг энэ цаг үед зохион байгуулж байна. Дорноговь аймгаас төрөн гарсан улс, аймгийн цолтой харваачид цолны эрэмбээр хуваагдан нэг баг болон өрсөлдсөн нь сонирхолтой байлаа.

Тэмцээнд найман багийн 60 гаруй улс, аймгийн цолтой харваачид оролцсоноос тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Д.Гантогтох ахлагчтай баг, дэд байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн М.Энхболд ахлагчтай баг, гутгаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Хатанбаатар ахлагчтай баг, тусгай байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн. О.Азбаяр ахлагчтай баг тус тус шалгарчээ.

Сур харвааны тэмцээнд Говьсүмбэр, Замын-Үүд, Айраг, Даланжаргалан зэрэг сумаас 70 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ уралдуулав. Өнөөдөр соёлын биет бус өвийн үзэсгэлэн, урлагийн тоглолтоор үргэлжилж буй.

Дорноговь аймгийн төв Сайншанд хот эдүгээ 27 мянга гаруй хүн амтай, дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд улсын эдийн засгийг тэтгэх газрын тосны үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтууд өрнөж байна.

Холбоотой мэдээ