Онгоцны түлш 14.8 мянган тонныг импортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн
7 хоногийн байдлаар нийт 119,460 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 4508 тонн буюу 27 хоногийн, АИ-92 автобензин 38,107 тонн буюу 30 хоногийн, АИ-95 автобензин 3940 тонн буюу 30 хоногийн, ДТ 69,062 тонн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн
нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,558 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 602 тонн, АИ-92 автобензин 21,383 тонн буюу 23 хоногийн, АИ-95 автобензин 2,585 тонн буюу 35 хоногийн, ДТ 37,994 тонн буюу 35 хоногийн хэвийн нөөцтэй байна.
АИ-92 автобензин 30 хоногийн нөөцтэй байна.
Манай улс он гарснаас хойш нийт 730.4 мянган тонн
газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд
А-80 автобензин 7.5 мянган тонн,
АИ-92 автобензин 214.9 мянган тонн,
АИ-95/98 автобензин 6.1 мянган тонн, дизезийн түлш 414.1 мянган тонн, онгоцны түлш 14.8 мянган тонн, Жет А-1 14 мянган тонн, бусад 56.1 мянган тонн байна.