СЭЛЭНГЭ: Цэргийн албаа хаасан залуус орон нутагтаа ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгаас 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар тэнцэж, Хилийн цэргийн ангиудад цэргийн албаа хаасан залуус орон нутагтаа
ирлээ.
Тэднийг
орон
нутагт нь угтан авах ажлыг Сэлэнгэ аймгийн
ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион
байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Цэргийн штабын офицерууд болон
халагдан ирсэн дайчид,
тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Оролцогчид
үүргээ
нэр төртэй биелүүлээд ирсэн залуусынхаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан
бүхнийг хүсэн ерөөж байлаа.