ДОРНОД: Сард мянга орчим хүн фитнесээр хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-25 17:38:20

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг фитнесийн дөрвөн клубт сард 700-1000 хүн хичээллэж байна. Сүүлийн жилүүдэд иргэд фитнесээр тогтмол хичээллэх сонирхолтой болсноос гадна залуучууд, охид бүсгүйчүүд бодибилдингийн спортод дурлах болжээ. 

Өнөөдөр аймгийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнесийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү "Dornod cup" тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй нь энэ юм.

"Dornod cup-2023" тэмцээнд 38 тамирчин гурван ангилалд өрсөлдсөнөөс "Бикини модель" төрөлд О.Оюубадгар, Т.Болортуяа, Б.Дөлгөөн нар эхний гурван байрт шалгарсан бол бодибилдингийн төрөлд Г.Боорчи, Б.Шинэхүү, Г.Цэнд, "Эрэгтэй модель" төрөлд Н.Батбаяр, Г.Эрэмгийбаатар, Д.Дашлхагва нар тэргүүлсэн байна. 

Сонирхуулахад бодибилдингийн нь хүндрүүлэгчтэй дасгал сургуулилтын тусламжтайгаар хүний биеийн булчинг хөгжүүлэн томруулж, биеийн галбирыг төгөлдөржүүлдэг спорт юм. Бүх спортын үндсэн бэлтгэлд бодибилдинг болдог гэдгийг тэмцээний үеэр тамирчид хэлж байлаа. 


Холбоотой мэдээ