“Түгээмэл-Оюун” бага сургууль үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-07 12:06:24

Шинэ хичээлийн жилд Дорнод аймагт шинэ бага сургууль үүдээ нээлээ. "Түгээмэл-Оюун” хэмээх тус бага сургуулийн хувьд Соробон сампингийн сургалтыг нэмэлтээр оруулж өгсөнд бусдаас давуу талтай ажээ.

Уг сампин нь хүүхдийн баруун тархийг хөгжүүлж сэтгэн бодох чадварыг сайжруулдаг  шилдэг сургалт хэмээн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Японоос гаралтай наадгай юм. Шинэ сургууль 10 гаруй хүүхэдтэйгээр хичээлээ эхлүүлээд байгаа юм. Мөн дэргэдээ бага насны хүүхдийн өдөр өнжүүлэх төвтэй. Эднийх сурагчиддаа бүтээлч сэтгэхүй, харилцааны соёлын талаар түлхүү мэдлэг олгохыг зорьж ажиллаж байгаа гэдгийг багш нар нь ярьж байсан. Өдрийн гурван хоолтой, амралт, зугаалгын цагтай аль болох хүүхдүүдийг ядраахгүй гэртээ байгаа мэт тухтай орчинд хичээлээ явуулж байгаа гэсэн юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ